ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Мед Буян ХХК нь 2017 онд байгуулагдсан Эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Харилцагч, хэрэглэгч нарынхаа хэрэгцээ шаардлагад тулгуурлан БНХАУ, БНСУ, ОХУ, ХБНГУ, ЯПОН зэрэг 20 гаруй улсаас эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг импортлон, ханган нийлүүлж байна. Мөн мэргэжлээрээ 1-15 жил ажилласан туршлагатай инженер, боловсон хүчний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
Манай компани нь Монгол улсын 21 аймаг, 300 гаруй сум болон Улаанбаатар хотын хэмжээнд дараах чиглэлээр Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Мөн бид үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэрэг 10 гаруй хуулийг мөрдлөг болгон ажиллаж байна.
Үүнд:
МЕД БУЯН ТРЕЙД ХХК – ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДЭЛГҮҮР
Салбар МЕД БУЯН ТРЕЙД ХХК нь Эмнэлгийн тоног төхөөрөмжийн жижиглэн худалдааг хариуцан ажилладаг, өөрийн нэрийн худалдааны дэлгүүртэй юм. Уг дэлгүүр нь 200 гаруй нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, 300 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгслийн шууд борлуулалт хийгддэг , мөн хэрэглэгч та тухайн дэлгүүрээр үйлчлүүлж худалдан авах бараагаа бодитоор харах, туршиж үзэх боломжтой.
БРЭНДИНГ
2018 оноос бид МЕД БУЯН брэндингийг хөгжүүлж ирсэн ба манай компанийн лого нь Эрүүл мэндийн салбар дахь ХАРИЛЦАГЧ - НИЙЛҮҮЛЭГЧ – ҮР ДҮН – НАЙДВАРТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА гэсэн хамтын ажиллагааны утгыг илэрхийлдэг. Мөн дөрвөн зүгт Монгол улсын хаана ч үйл ажиллагаагаа хүртээмжтэй явуулж, хүн бүрт хүрч ажиллахыг эрмэлздэгийн илэрхийлэл болдог юм.
СУРГАЛТ СЕМИНАР
Бид нийлүүлсэн тоног төхөөрөмжүүддээ 12-24 сарын чанарын баталгаа өгөх ба нэгж аппарат тоног төхөөрөмж тус бүр дээр мэргэшсэн инженерүүдээрээ чанарын шаардлага хангасан сургалтыг зохион байгуулдаг. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер тус бүрийг оношлогоо, эмчилгээний, брэндинг инженер гэх мэт төрөлжүүлэн, гадаад улсад суралцуулж мэргэшүүлдэг болно.
ТУРШЛАГА
2017 он - 44 гэрээгээр 600 гаруй нэр төрөл, 2018 он - 68 гэрээгээр 600 гаруй нэр төрөл, 2019 он - 97 гэрээгээр 800 гаруй нэр төрөл, 2020 он - 167 гэрээгээр 1,000 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжүүдийг ханган нийлүүлсэн болно. Бид нийлүүлж буй тоног төхөөрөмжүүддээ 12-24 сарын баталгаа олгож, баталгаат хугацаанд тогтмол үзлэг оношлогоо, дуудлагын үйлчилгээг үзүүлдэг болно.